
CCIC группийн танилцуулга
CCIC групп нь БНХАУ-н төрийн зөвлөлийн зөвшөөрөлөөр 1980 онд байгуулагдаж, төрийн зөвлөл, төрийн өмчийн хөрөнгийн хяналт, захиргааны хорооноос удирдагдаг төв байгууллага юм. "Хяналт шалгалт, сорилт баталгаажуулалт, стандарт хэмжил зүй"-ээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг чанартай үйлчилгээний цогц байгууллага юм.
40 гаруй жилийн үр дүнд 40 гаруй улс орны томоохон бомтуудад CCIC нь 20000 гаруй ажилтантай, 400 гаруй салбар, 500 гаруй лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлчилгээний хүрээ нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний гурван том салбарыг хамарсан тээвэр, ахуйн хэрэглээний цахилгаан бараа, үйлдвэрлэлийн цахилгаан хэрэгсэл, шинэ эрчим хүч, байгалийн хий, бараа бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, авто машины хяналт гэх зэрэг мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна.
"Илүү найдвартай ертөнцийг бий болгох" эрхэм зорилго дор
"Дэлхийн чанартай үйлчилгээг тэргүүлэх" алсын хараатайгаар
"Чин сэтгэл, үнэнч шударга байдал, мэргэжлийн ур чадвар, шинийг санаачлах" гэсэн үндсэн үнэт зүйлсийг баримталж, "үйлчлүүлэгч бол төв, чанар бол амьдрал" үргэлж баримталж, баталгаажуулалт нь хамгийн найдвартай, дэлхийн жишигт нийцсэн хяналт шалгалт, туршилт, баталгаажуулалтын бүлэг болгохыг хичээн ажиллаж байна.

"Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй" ХХК
“Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит үйлдвэрийн газар болох “Хятад Улсын хяналт шалгалт баталгаажуулалтын групп”-ын монгол дахь салбар компани болж 2006 онд байгуулагдсан. Манай компани нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандартын дагуу сорилтын лаборатори, Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020 стандартын дагуу техникийн хяналтын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага нь Монгол Улсаас БНХАУ руу экспортлож байгаа уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, газрын тосны бүтээгдэхүүнд ачилт, буулгалт, жин тоон хэмжээний техникийн хяналт болон сорилтын лабораторийн шинжилгээг хийж, хил дамнасан худалдааг хөнгөвчлөхөд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
"Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй" ХХК
Байгууллагын бүтэц
