
CCIC группийн танилцуулга
China Certification & Inspection Group (CCIC) буюу “Хятадын хяналт шалгалт баталгаажуулалтын групп” нь хөндлөнгийн хяналт баталгаажуулалтын тэргүүлэгч төрийн байгууллага юм. CCIC нь хятадын хамгийн нөлөө бүхий, дэлхий даяар нэр хүндтэй, олон улсын хяналт шалгалт, баталгаажуулалтын байгууллага юм. CCIC группын төв оффис нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байрладаг бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь импортын болон экспортын барааны хяналт шалгалт; үнэлгээ (тоо хэмжээ, жин, чанар); түүхий эдийн хяналт, үнэлгээ, туршилт болон бусад үйлчилгээ; багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжилт, шалгалт тохируулга; бараа, тээврийн хэрэгслийг ариутгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ; гаалийн мэдүүлэг; эрүүл мэндийн үзлэг; үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ; хянах, үнэлэх үйлчилгээ; цахилгаан шат, даралтат хоолойн хяналт; технологи, галын аюулгүй байдлыг үнэлэх үйлчилгээ; галаас хамгаалах байгууламжийн туршилт, галаас хамгаалах байгууламжийн засвар үйлчилгээний туршилт, галаас хамгаалах бүтээгдэхүүний гэрчилгээ олгох гэх мэт олон үйлчилгээг үзүүлдэг.
1980 онд үүсэн байгуулагдаж байсан CCIC групп нь одоо дэлхийн 40 гаруй оронд 400 гаруй салбар, 500 гаруй лаборатори, 20'000 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.