"CCICMNHK" LLC

Бидний тухай

“Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит үйлдвэрийн газар болох “Хятадын хяналт шалгалт баталгаажуулалтын групп”-ын монгол дахь салбар компани болж 2006 онд байгуулагдсан. Манай компани нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025 сстандартын шаардлагыг хангасан сорилтын лаборатори, "Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлага" MNS ISO/IEC 17020 стандартын шаардлагыг ханган техникийн хяналтын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Манай байгууллага нь Монгол Улсаас БНХАУ руу экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, газрын тосны бүтээгдэхүүнд ачилт, буулгалт, жин тоон хэмжээний техникийн хяналт болон сорилтын лабораторийн шинжилгээг хийж, хил дамнасан худалдааг хөнгөвчлөхөд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Манай байгууллага нь анх 2016 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай гэрээ байгуулан зэсийн баяжмалын ачилт, буулгалт, жин хэмжээний техникийн хяналтын үйл ажиллагааг 10 хүнийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн бөгөөд одоогийн байгуудлаар 9 салбартай, 100 гаруй ажилтантай болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Сорилтын лабораторийн Төв лабораторийн алба, орон нутгийн лабораторийн алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төв лаборатори нь нүүрснийн шинжилгээний лаборатори, эрдэсийн шинжилгээний лаборатори, нефтийн шинжилгээний лабораторитой. Орон нутгийн лаборатори нь Өмнөговь аймгийн гурван тэс сумын нутагт байрлах Овоот лаборатори, Цогтцэций сумын Цэций лаборатори, Цагаанхад лаборатори, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгор лаборатори, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан лабораториудад нүүрсний хортой 5 болон техникийн шинжилгээг гүйцэтгэн ажиллаж байна.
Манай байгууллага нь 2024 онд лаборатори төмрийн хүдэр, жонш, газрын тосны шинжилгээгээр итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөсөн.
Техникийн хяналтын алба Итгэмжлэлийн давтан үнэлгээнд хамрагдаж хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020 стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлийн хугацааг 2028 он хүртэл сунган ажиллалаа. Мөн Монгол Улсын стандартын сан хөмрөгийг нэмэгдүүлэх, монгол улсаас БНХАУ руу экспортлох бүтээгдэхүүнийг тухайн орны стандартаар хийх зорилгын хүрээнд Нүүрсний шинжилгээний аргын 5 стандартыг үндэсний стандарт болгон батлуулан ажилласан. Бид 2024 онд өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Үндэсний итгэмжлэлийн төвийн гадаад харилцааг хөгжүүлэх хамтын ажиллагаанд хамтран оролцож, ажлын хэсэгт багтан БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллага болох CNAS тай хамтран ажиллах санамж бичиг зурах үйл ажиллагаанд хамтран оролцсон, мөн тохирлын үнэлгээний байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр Монголын Анхны менежемнтийн тогтолцооны байгууллага болох “Монсертф” ХХК, Олон улсын сургалтын академи зэрэг байгууллагыг CCIC групп-ын баталгаажуулалтын компани болох СQC-ын үйл ажиллагаатай танилцуулж, цаашид хамтран ажиллах тохиролцоог хийн ажиллалаа. Дээрх айлчлалын хүрээнд бид баталгаажуулалтын албыг шинээр байгуулж, цаашид үйл ажиллагааны чиглэлээр нэгээр нэмэдүүлэх ажиллаж байна. Манай байгууллага нь цаашид БНХАУ-ын эрдсийн шинжилгээний 20 гаруй GB стандартыг үндэсний стандарт болгох, монголын ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, БНХАУ-ын тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Стандарттай монгол хөтөлбөрийг дэмжин оролцож, Монгол Улсад хөгжөөгүй менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Search