Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар байгууллагын 2 эрхэм шагнагдлаа
Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний чанарын дэд бүтцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий эрхмүүд сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
China Certification & Inspection Group (CCIC)-ийн Чанарын албаны дарга Б.Уламбаяр, Төв лабораторийн химич С.Долгорсүрэн нарыг салбарын хөгжил, чанарын менежментийн тогтолцоог төлөвшүүлэх, үндэсний итгэмжлэлийн бодлогын суурь зорилт болох гадаад худалдааг хөнгөвчлөх, техникийн саад тотгорыг бууруулах, тохирлын үнэлгээний үр дүнг олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн аюулгүй байдал, олон нийтийн итгэлийг хангах чиглэлд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэл, идэвх санаачилгатай ажилласныг нь өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэм та бүхэнд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэм та бүхэнд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.



Итгэмжилэх хугацааг сунгалаа
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2025 оны А/27 тоот тушаалаар итгэмжлэлийн хугацааг 4 жилээр сунгуулан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

Санамж бичигт гарын үсэг зурлаа
Үндэсний Итгэмжлэлийн Төв, "Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй" ХХК, МонСертф, ISA "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурах үйл ажиллагаа.

